Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг байсан Уругвай улсын Ерөнхийлөгч асан Хосэ Пэпэ Мухика улаан хоолойн хорт хавдрын хүндрэлийн улмаас 2025 оны тавдугаар сарын 13 ны өдөр 89 насандаа Уругвайн нийслэл Монтевидео хотноо таалал төгсжээ.
Түүний хувьд эгэл жирийн, энгийн амьдардагаараа дэлхий дахинд танигдсан хүн байсан.
Мухика нь Түүний хувьд 2010 оны 3 сарын 1 ээс 2015 оны 3 сарын 1 ний хооронд 5 жилийн хугацаанд Өмнөд Америкийн Уругвай улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн, үр хөндөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулсан, засгийн газраас нийгмийн тусламж нэн шаардлагатай хүмүүст болон ядуусыг дэмжих төрийн бодлогууд хэрэгжүүлсэн, үнэ төлбөргүй байр, хоол хүнсний тусламжуудыг ихээр олгосон байдлаараа Уругвайн олон нийтэд маш их нэр хүндтэй болсон.
Түүний жижигхэн умгар байшинд амьдарч, хуучин машин унаж, цалингийнхаа ихэнхийг буяны ажилд зарцуулдаг, энгийн дараа төлөв, хэт даруухан амьдралын хэв маяг нь зөвхөн улсынхаа иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй дэлхий дахин түүнийг сайн мэддэг болоход нь хүргэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c0j71402z58o