“ДЦС-3” ТӨХК-д гарсан галыг бүрэн унтраажээ

Хан-Уул дүүрэг III хороо “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын Турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00:27 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 01:54 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраажээ.