2024 оны УИХ-ын сонгуульд МАН 62 суудал авч, олонхийн байр сууриа хадгалсан ч нам доторхи фракц хоорондын эрх мэдлийн зөрчилдөөн нь ил цагаандаа гарсан. Улмаар энэ хагарал нь Засгийн газраа унагах хэмжээнд хүрч Монгол улсын улсын хэмжээнд хийгдэх төсөл хөтөлбөрүүд зогсч, шинэ засгийн газрын бүрэлдэхийг хүлээж байна.
2024 онд Монголын ДНБ өсөлт 3.8% хүрсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сул, гадаад зах зээлийн үнийн хэлбэлзэл, дотоод хөрөнгө оруулалтын бууралттай холбоотой.
- Инфляци 9.2%-тай байгаа нь амьдралын өртөг нэмэгдэхэд нөлөөлж, өрхийн худалдан авах чадварыг бууруулж байна.
- Хөрөнгө оруулалтын өсөлт удааширч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл хэвийн бус байна.
- Засгийн газар 2025 онд төсвийн алдагдлаа ДНБ-ий 4.5% болгох зорилготой бөгөөд зардлыг оновчтой зарцуулах шаардлага бий.
Монгол Улс олон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
- Утааны асуудлыг шийдвэрлэх эрчим хүчний шинэчлэл
- Зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт
- Түлшний хямралд орохоос сэргийлэх хийн болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд
Эдгээр төслүүдийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх нь Монголын эдийн засгийг сэргээх, ажлын байр нэмэгдүүлэхэд хамгийн чухал алхам.
Монгол Ардын Намын бага хурлаар Ерөнхий сайдаа томилох нь зөвхөн намын асуудал биш, Монгол Улсын хөгжил, эдийн засгийн сэргэлтэд нэн чухал алхам юм.