3х3 ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ БАГ ТАМИРЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОНО

Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс “Мөнгөн” медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Заншатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгний мөнгөн шагнал болон Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулна.
Ёслолын үеэр 3х3 сагсан бөмбөгийн спортыг төрөөс дэмжин, хөгжүүлж буй талаарх мэдээллийг өгөх юм байна.