Хүнд өвчин туссан хэмээн хилийн хоригоо цуцлуулаад гадагшаа эмчлүүлэхээр явсан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн талаар сүүлийн үед хэвлэлээр шуугих болов.
Ч.Сайханбилэг өнгөрсөн 12 сарын 21-нд би өөрөө Монголд очно. Тэр болтол хүлээнэ үү хэмээн мэдэгдэл ч юм уу, тушаал тулгалт ч юм уу буулгаж байв.
Тэгвэл тэрээр энэ сарын 14-ны өдөр өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан дахин нэг сүржин мэдээлэл хийжээ. Тэрээр “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?” гэжээ.
АНУ-ын аль нэг газар бүгсэн тэрээр ийнхүү “саак” мэдэгдэл хийж байгаа нь түүнд Монголын хууль хүчгүй гэдгийг л харуулсар буй гэлтэй.