ХӨСҮТ: Нэмэлтээр 97 ор дэлгээд байна

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт нийт 220 ор дэлгэх боломжтой ба одоо томуугийн шалтгаантай 56 ор эргэлтэд байна.

Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн харьяалалтай томуугийн шалтгаантай үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Нэмэлтээр томуугийн орны бэлэн байдлын хүрээнд халдвартын клиникийн 4 тасагт нийтдээ 97 ор бэлэн дэлгэсэн байна. Үлдсэн орыг дэлгэх боломжтой бэлэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ