“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-ын санаачлагаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор 37 дах жилдээ тэмдэглэж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 гаруй сая хүн байна.
Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна.
Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол бүртгэгдэн өнөөдөр энэ халдварын тоо 424 болжээ.