МУГЖ Д.Хүрэлхүү хоёр дахь амьдралаа зохиогоод нэлээд хэдэн жилийг үдэж буй. Түүний анхны эхнэр түүнд хоёр сайхан охин төрүүлж өгсөн бөгөөд тэд аль хэдийн өсч том болцгоожээ. Том охин Намуун жүжиглэхээс гадна нь “Wolarsan“ хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргаж, хувийн бизнесээ амжилттай явуулж байгаа чадварлаг нэгэн.
Харин түүний бага охин Сүрэнг тэр бүр хүн танихгүй. Сүрэн оюутны ширээнд суухаас илүү аялахыг илүүд үздэг гэнэ лээ. Тэрээр аяллаар явж буй зурагнуудаа инстргаммдаа оруулахаас гадна хэрхэн хямд зардлаар аялах талаар мэдээлэл хүргэдэг болжээ.
Жүжигчин Д.Хүрэлхүү хэдийгээр хоёр дахь амьдралаа зохион хэнз үрийн зулай үнэрлээд буй ч хоёр охиноо хайр халамжаар дутааддаггүй гэнэ лээ.
Х.Сүрэнгийн гэрэл зургуудаас онцлон хүргэе.