Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнөөдөр /2026.01.31/Токио хотноо болж байна. Тэрбээр өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард хүнд бэртлийн улмаас замналаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Түүний зодог тайлах ёслолын тасалбар хамгийн үнэтэй нь 60,000 иен бол хамгийн хямд нь 7,000 иенийн үнээр зарагдаж, бүх тасалбар дуусчээ. Зодог тайлах ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй зочид оролцож байна. Мөн Японы олимп, дэлхийн аваргуудаас эхлээд урлаг, спорт, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролдож байгаа юм.
Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн замналдаа дээд зиндаанд нийт арван удаа түрүүлсэн. Олон удаагийн хүнд бэртлийн улмаас дээд зиндааны озеки золтноос доод зиндаа хүртэл эрэмбэ буурч байлаа. Энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй. Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлэн их аварга цол хүртсэн юм.