Та уусан ундааныхаа савны анхдагч түүхий эдийг газрын тос гэдгийг мэдэх үү? Тэгэхээр газрын тосыг үйлдвэрт боловсруулж химийн аргаар гарган авдаг бөгөөд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус, ундааны сав нь ихэвчлэн PET хуванцраар хийдэг.
Тиймээс та бидний хэрэглэдэг хуванцар савыг үйлдвэрлэхэд их хэмжээний эрчим хүч, байгалийн нөөц, хүн хүч, зардал шингээд зогсохгүй хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог. Тэгэхээр бид уусан ундааны саваа буруу хаяснаар тэр их өртөг шингэсэн зүйл буцаад байгальд хог хаягдал болж уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөх дахин шалтгаан болж байна. Иймд хүн төрөлхтөн бид энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэх асуултын хариултыг эрдэмтэн, судлаачид, инженер зохион бүтээгчид эрж хайснаар ердөө хуванцар савыг дахин боловсруулах л хангалттай гэдгийг олж мэджээ. Тэдний ачаар манай дэлхий хуванцрыг дахин боловсруулж ашигласнаар хүн төрөлхтөн бид цорын ганц цэнхэр гаригаа хамгаалаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж түүгээр дамжин бидний амьдралын чанар нэмэгдэх давхар нөлөөтэй юм.
Тэгвэл ус, ундааны савыг Монгол улсад дахин боловсруулдаг уу?
Сэтгүүлч миний бие үүнийг судалснаар Монгол Улс дахь хаягдал шингэн хүнсний хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай “Ти Эм Эл Пластик” үйлдвэр байдгийг олж мэдлээ. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр хүнсний зориулалттай PET хуванцар савыг дахин боловсруулдаг байна. Энэхүү үйлдвэр бидний хэрэглэсэн ус, ундааны савыг дахин боловсруулж ашигласнаараа байгаль орчин, ирээдүйнхээ төлөө нийгмийн хариуцлагаа үүрч буй нэг хэлбэр юм. Тус үйлдвэр нь ус, ундааны савыг цуглуулж үйлдвэртээ оруулж эцсийн шатаар дамжаад бүтээгдэхүүн болоход бэлэн түүхий эдээ чанарын лабораториор оруулж, хүнсний зэрэглэлийн түүхий эд болохоор бол хүнсэнд зориулсан хуванцар болгож гаргадаг байна. Харин хүнсний зэрэглэлийн түүхий эд болох боломжгүй бол олон удаагийн шат дамжлагаар ариутгаж, хэрчиж, мөхлөг болгосныг гадагшаа экспортолдог. Энэхүү түүхий эд Хятад болон Узбекийн үйлдвэрүүдэд хүргэгдээд нэхмэлийн утас болон нэг удаагийн хэрэглэгдэх зүйлс болдог. Тухайлбал нэхмэлийн утсаар хувцас хийдэг бол нэг удаагийн хэрэглэгдэх зүйлсийн энгийн жишээ гэхэд өндөгний савыг нэрлэж болно.
Тэгвэл иргэд бид ганцхан дэлхий амьдардаг учраас эх дэлхийгээ хайрлах хамгаалах нь хүн бүрийн үүрэг хэрэв бид цэнхэр гаригаа хамгаалж, хайрлаж чадахгүй бол үр хүүхдэдээ орон гэр, амьдрах орчин үлдээхгүй зөвхөн өөрсдийн амиа бодож дэлхий дээр амьдарсантай утга нэг юм. Тэгэхээр бид яаж уусан ундаа усны саваа дахин боловсруулахад төвөггүй байдлаар хаяж болох вэ гэхээр ердөө хэрэглэснийхээ дараа таглаад хаяхад л хангалттай. Хэрэв та PET хуванцар саваа таглаад гадна шошгыг нь аваад хаявал маш сайн! Энэ бол бидний хийж чадах маш энгийн зүйл. Үүнийг бид дадал зуршил болгож чадвал тэр бол таны байгаль орчиндоо оруулж буй том хувь нэмэр юм иргэн таны эх дэлхийгээ хайрлаж чадах маш энгийн зүйлийг бүгдээрээ хамтдаа тогтмол хийж хэвшицгээе.