НИТХ-ын ээлжит хуралдаан 10.00 цагаас товлогдлоо. Хуралдаанаар нийт гурван асуудал хэлэлцэх аж. Үүнд:
-Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт
-Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт
-Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүн танилцуулгыг сонсон хэлэлцэх юм байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын 6 буюу баасан гарагт хуралдаан үргэлжилж, дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
