Хонины гулууз махыг килограммыг нь 13 мянган төгрөгөөр авах боломжтой

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхлээд буй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн/2026.02.02/ дараах таван байршилд гулуузаар нь худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, Их наяд плаза гадна талбай, Тусгаар тогтнолын талбай, Жуковын талбай, Драгон төв, Байгаль эх цогцолбор гэсэн таван байршилд өртгөсөн худалдааг зохион байгуулах бөгөөд нэг килограмм махыг 13 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ.