Энэ долоо хоногийн (2026.II.02.II.08) өрнийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Одоо бол хоосон мөрөөдөх цаг биш. Түншүүдтэйгээ бодит холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэ. Төлөвлөсөн ажлаа эхлэх бэлтгэл дуусна. Долоо хоногийн сүүл рүү урьд өмнөх ажлын үр дүнг үзэх боломж ирнэ. Үр бүтээлтэй ажиллах хүсэл байх тул ямар ч ажил сайн бүтнэ. Гадаад таатай нөхцөлд хувийн харьцаагаа бэхжүүлэхэд анхаар. Алсын үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгосон эсэхдээ эргэлзэх болно. Судалгаанд тулгуурласан шийдвэр сэтгэл хөдлөлөөр гаргах үйлдлээс илүү үр дүнтэй байна. Ажил хэргийн түншлэлд найрсаг, чин сэтгэлийн харьцаатай бай. Хамт олон тань таныг хүндэлж, танаар бахархана. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Нийгмийн хөгжлийн төлөөх ажилд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ.
ҮХЭР
Олон зүйл хийх нь танд сонирхолтой байх ч санаандгүй асуудалд унагаж болно. Зарим зүйл амархан эсвэл сонирхолтой санагдаж болох ч амьдралын үнэн илүү бодит байдал гэдгийг сана. Зайлшгүй зарлагаас болж муудсан санхүүгийн байдлаа дээшлүүлэх санаа олох бололтой. Эрүүл мэндэд асуудал гарах магадлалтай. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ сэтгэл санаагаа засаж цэвэрлэ. Өөртөө итгэлтэй байх нь эрүүл мэндээ бэхжүүлж өргөх боломж олгоно. Долоо хоногийн сүүлээр урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлын үр дүн эерэг байдлаар амьдрал ахуйд нөлөөлнө. Хамтран ажиллаж буй хүмүүсийн ажил хэргийг өөр дээрээ хариуцах энэрэнгүй сэтгэл олны талархал хүлээнэ. Өөртөө тааламжтай бол ийм зүйлийг хийхээс бүү цааргал. Ажлын ачаалал ихтэй хүмүүс эргэн тойрныхоо янз бүрийн гомдол, хүсэлтэд дарагдах болно. Энэ байдлаас гарахад хүнд байх тул дотнын хүмүүсээсээ тусламж ав. Өөрийгөө албаны болон амин хувийн ямар ч ажлаар хэт дарах хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үед урьдын алдаагаа давтаж магадгүй байна.
ИХЭР
Боломжийг бүү алд. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Чухал бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарлаа сайн төвлөрүүл. Удахгүй хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна. Өөрийн дотоод мэдрэмжээ алдвал аргаа барсан байдалд орно. Уран бүтээлч хүмүүсийн бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Өөртөө тохироогүй ажлаар оролдох, нэгэнт боломжгүй зүйлийг авах зэрэг оролдлого гаргавал бусдын доог тохуу, уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Таны санаандгүй хэлсэн үг ч таагүй үр дагавартай байж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч таны буруу үйлдлээс болоод ширүүн дориун болж ч мэднэ. Эрч хүч, эерэг энерги өгөх зүйлд цаг гарга. Наадаж наргиж байх үедээ хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Эрүүл мэндээ хамгаалж тос өөх ихтэй хоол болон архи согтууруулах ундаанаас хол бай.
МЭЛХИЙ
Илүү хариуцлагатай, тэвчээртэй байж, биеэ барих чадвараа ашиглах хэрэгтэй цаг үе. Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ. Санхүү, хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулж болохгүй бөгөөд ямар ч асуудалд анхааралгүй хандахаас сэргийл. Харин долоо хоногийн сүүлээр ядаргаанд орох магадлалтай. Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автан, өөрийгөө бүү зовоо. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Үүний үр дүнд та ажилдаа түүртэн бухимдсан ч хурдан тайвширч, хэвийн байдалдаа буцан орно. Зүрх сэтгэлийн дуудлагаа мэдэрч, цаашдын төлөвлөгөө гарга. Гэр бүлд тохиох бэрхшээлээс гарахад таны хүлээцтэй зан тусална.
АРСЛАН
Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна. Олон ажил амжуулахын тулд та өөрийгөө хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Бүгд амжихгүй нь тодорхой тул заримыг хүчээр хаяж сур. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо хэт ил гаргалгүй барь. Тааламжгүй хэл аманд өртөхгүйн тулд гадаад нөхцөл байдалд сохроор бүү итгэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ойр дотнын хүмүүс тань сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн зүйл дээр ч мэдрэмжтэй байх хэрэгтэй болно. Зарим буруу бодлоо өөртөө үлдээх нь дээр байх. Өөрчлөлт, шинэчлэлийг амьдралдаа үе шаттай эхлүүл. Хайртай хүмүүстээ заавал цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад асуудал гарч мэднэ. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө муудалцахаас зайлсхий. Эрүүл ухаанаар бүгдийг бодож тунгаа. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй.
ОХИН
Сэтгэл санаагаа сайн төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлүүдийг мартаж, ажлаа төгс гүйцэтгэхийг хичээ. Од эрхэс сэтгэл хөдлөлийг зөгнөж байна. Од эрхсийн байрлалаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Санамсаргүй учралыг нэг удаа нүдээ аниад орхи. Долоо хоногийн сүүлээр аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч бусад хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Хайран цагаа хий дэмий өнгөрөөхөөс зайлсхий. Таныг ойлгож, итгэлийг тань даадаг хүмүүстэйгээ аль болох ойрхон бай. Бусад хүмүүстэй хяналттай харьц. Алдаа гаргавал амжилт таныг орхиж магадгүй. Олон бэрхшээл хамт олон эсвэл гэр бүлд үүссэн асуудлаас шалтгаална. Гэр бүлийн асуудлаа шийдэхийг бүхнээс өмнө тавь. Шаардлагатай бол золиос гаргах сэтгэлийн тэнхээтэй бай. Магтаал сайшаалд бүү хөөр. Зарим хүн атгаг санаа өвөрлөх магадлалтай.





