COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа

Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх НҮБ-ын Талуудын 17-р бага хурлын (COP17) албан ёсны уриаг зарлалаа.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай COP17 нь 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Тус хурлаар газрын нөхөн сэргээлт, бэлчээр, амьжиргаа, тогтвортой хөгжлийн бодит шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлэлцэх юм.