Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын гишүүний ёсзүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхзүйн зохицуулалтыг дэмжсэн саналыг олон нийтээс авахын тулд УИХ-ын цахим өргөдөл гомдлын систем болох petition.parlament.mn сайтад өргөдөл байршуулсан байна.
Тус зөвлөл гуравдугаар сарын 16-ны өдөр 100 мянган хүний гарын үсэг цуглуулах хөдөлгөөнийг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулна гэв.
Мөн нийгмийн ашиг сонирхлын бүлгүүдтэй шат дараалсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Үүнд:
- Улс төрийн намууд
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
- Иргэний нийгмийн байгууллагууд
- Олон нийтийн байгууллага
- Нийгэмд идэвхтэй байдаг иргэд