Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км, сумын төвөөс зүүн зүгт 210 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан.
Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ