Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн албан тушаалаа өгөөд сар орчим боллоо. Оны өмнөхөн энгэртээ Гавъяат эмчийн одонг гялалзуулсан түүнийг салбартаа манлайлагч, ажлаа мэддэг эмч хэмээн ард түмэн нүдээ олсон алдар нэр хэмээн алга ташин хүлээн авсан.
Гэвч гавъяат цолоо аваад 7 хоноогүй байхдаа ажлаа өгсөнд харамлах сэтгэл ихэнх хүмүүст төрсөн бол учир мэдэх хүмүүс ийм л хүн улс төрд хэрэгтэй гэх эерэг хандлагатай байв.
Мэдээж хувь хүний шийдвэрт хэн халдаж зүрхлэх билээ.
Хуучин улс төрчдийн нэр хүнд шалаар нэг тарсан энэ цаг үед, улс төрд нэр цэвэр хүн алт шиг ховор байгаа. МАН-ынхан Ж.Чинбүрэн эмчийг ятгаж дөнгөсөнийг браво л гэе даа.