Х.Мөнгөнцэцэг: “Ээж ээ” гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Монголын үрс маш олон болтугай

Дуучин Х.Мөнгөнцэцэг өнөөдөр Алдарт эхийн II-р одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсны дараа “Алдарт эхийн одон авах үнэхээр гоё байсан. Монгол Улс мандан бадрах болтугай гэж бодсон. Үр хүүхдээ Монголоо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, сайн хүн болгож өсгөнө гэж боддог. Хүн болоод авсан хамгийн гоё мэдрэмж эх хүн болох. “Ээж ээ” гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйлэшгүй. Монголын үрс маш олон болох болтугай. Бүх сайхан ээжүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье” гэв.