Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал П.Анхтуяаг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар эх сурвалжийн мэдээллээр, П.Анхтуяа нарын нэр бүхий хүмүүсийг “Бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд албан өрөө зэрэгт нь нэгжлэг хийж, улмаар П.Анхтуяаг 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон байна. П.Анхтуяа өмнө нь УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.
ХУУЛИЙН ЗААЛТ: Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл
1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.