ЦЕГ: Цэргийн алба хаагчийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьсон

Сураггүй болоод хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн цэргийн алба хаагч бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон тухай бид өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэргийн талаар “Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-нд гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад амь хохирогч Л-ийг энэ долоодугаар сарын 10-нд Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа” гэх тайлбарыг өглөө.