Унгарын Будапешт хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ.
Энэхүү тэмцээн нь Азийн наадам болон ДАШТ-ий өмнө болж буйгаараа онцлогтой бөгөөд 70 орны 530 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй гурван жинд зургаа, эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин зодоглохоор Будапештад газардлаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн зодоглох ажээ. Баг тамирчдыг хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдаж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болно. Сугалааны үйл ажиллагааг маргааш зохион байгуулна.