Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.09.14/ 09.00 цагаас хуралдаж эхэллээ. Уг хурлаар Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэх асуудалд байр сууриа нэгтгэн, улс төрийн шийдвэр гаргахаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум олгохоор тусгасан нь ёс зүйгүй үйлдэл гэх асуудал хөндөгдөж, улмаар энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар Ардчилсан намын гишүүн Б.Энхмөнх гомдол гаргасан. Харин Ерөнхий сайд Н.Учрал үгүйсгэж, эл асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан.
Олон нийтийн хувьд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нь гурван ээлжээр, сурагчид нь хуванцар сандал дээр хичээллэж байхад татвар төлөгчдийн мөнгийг хувийн сургуульд хувьсах зардал нэрийн дор олгох нь зохисгүй. Татварын төлөгчдийн мөнгөөр хувийнхаа бизнесийг дэмжих гэсэн энэ үйлдэл нь Ерөнхий сайдын хувьд өөрөө огцрох хангалттай үндэслэл гэж байр сууриа илэрхийлсээр байгаа.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж дууссаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдах юм.