Засгийн газрын ээлжит бус хуралдаан 10 цагт эхэлсэн. Хэлэлцсэн эхний асуудал Хуульзүйн сайд С Амарсайхан болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг чөлөөлөхөөр эхэлсэн байна. Энэ талаар Eрөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаст бичжээ.
Тэрбээр “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” гэжээ.