Өсвөр насны охидын жирэмслэлт нэг жилд 16.5 хувиар нэмэгджээ

Монгол Улсад 2025 онд 10–19 насны 2,868 охин жирэмсэн болсон нь өмнөх оноос 407 тохиолдлоор буюу 16.5 хувиар өссөн байна. Насны бүлгээр авч үзвэл жирэмсэн болсон охидын дийлэнх нь 15–19 насныхан байна. 2025 онд энэ насны 2,640 охин, 10–14 насны 228 охин жирэмсэн болжээ.

2024 онд  15–19 насны жирэмслэлт 2,317 байсан бол 10–14 насныхан 144 байв. Энэ нь нэг жилийн хугацаанд тус бүр 323 болон 84 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин жирэмсэн болсон охидын нийт тоо өссөн ч өсвөр насны охидын төрөлтийн түвшин буурчээ. 2025 онд 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин 14.7 болж, өмнөх оноос нэг нэгжээр буурсан байна.

Мөн 1,000 хүнд ногдох үр хөндөлтийн түвшин 4 байсан нь өмнөх оныхоо үзүүлэлттэй ижил байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд өсвөр насны охидын жирэмслэлт

  • 2021 онд 2,357
  • 2022 онд 2,258
  • 2023 онд 2,157
  • 2024 онд 2,461
  • 2025 онд 2,868 болжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо