Шинэ долоо хоногийн /2026.IX.21-27/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Эргэн тойрны хүмүүсээс болон нийгмийн харилцаанаас эрч хүч авна. Долоо хоногийн эхэн үеэр үүрэг хариуцлаг, байр сууриа илүү тодорхой ойлгож авна. Таны амьдралын шинэчлэлийн үе үргэлжилж байгаа тул хариуцлага, зорилгоо эргэн харах хэрэгтэй болно. Долоо хоногийн дунд үеэр шинэ хүмүүстэй танилцах, ямар нэгэн клуб, хамтын үйл ажиллагаанд нэгдэх хүсэл төрж магадгүй. Хэрвээ тийм мэдрэмж төрвөл хойш суулгүй найз нөхөдтэйгөө холбогдож, шинэ зүйл туршаарай. Амрах, сэтгэлээ тайвшруулах нь хамгийн чухал. Онцын хэрэггүй зүйлсээс зоригтой салж сурах хэрэгтэй. Өнгөрсөнтэй хэт зууралдалгүй одоо цагтаа төвлөр. Ирээдүйд хүсч буй өөрчлөлтүүдээ өөрөөсөө эхлүүлэхэд бэлэн бай. Ямарваа асуудлаар байр сууриа илэрхийлэхээсээ өмнө юунаас болж ийм үйлдэл хийх гээд байгаагаа нэг анзаарахад гэмгүй. Өөрийгөө батлах, хамгаалах шаардлага гарч магадгүй. Өөрийгөө зөв илэрхийлэх нь чухал болохоос зөрчил үүсгэх нь чухал биш. Юунд ч бүү яар. Өөрийгөө ойлгож чадвал харилцаандаа илүү зөв шийдвэр гаргаж, хүссэн өөрчлөлтүүдээ хийх боломжтой.
Үхэр
Бусадтай харилцаа үүсгэхэд тулгардаг саад бэрхшээлүүдээ эрүүлээр шийдвэрлэх арга замыг олоход анхаарлаа хандуул. Харилцаа бүхэн өөрийн гэсэн хязгаар, бэрхшээлтэй байдаг. Энэ нь ч амьдралын хэвийн хэсэг. Тиймээс та үүнд эмзэгээр хандаж, сэтгэлээр унах хэрэггүй. Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бэлтгэх, шаргуу ажиллах үе тань ирж байна. Итгэлтэй хүмүүсийн зүгээс зөвлөгөө, шүүмжлэл ирж магадгүй ч үүнийг сөргөөр хүлээж авах хэрэггүй. Бүтээлчээр хандаж, өөртөө сайжруулалт хийвэл ур чадвар тань улам л гялалзана. Долоо хоногийн дунд үеэр томоохон зорилгоо биелүүлж чадна. Харин амралтын өдрүүдийг тайван, романтик байдлаар өнгөрүүлэх бололтой. Болоод өнгөрсөн явдлыг өөр өнцгөөс харах боломж тохионо. Тиймээс өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ.
Ихэр
Аливаа хэцүү нөхцөл байдалд ухаалаг, бүтээлч байдлаар хандахыг хичээгээрэй. Нэг зүйлийн талаар хэт их бодох, сөрөг сэтгэл зүйд хэт автах нь тусгүй. Энэ нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьдралыг улам төвөгтэй болгох шаардлагагүй зөрчилдөөн, эрх мэдлийн тэмцэлд хүргэнэ. Тиймээс яаран дүгнэлт хийлгүй үнэхээр чухал зүйлдээ л анхаарлаа төвлөрүүл. Долоо хоногийн эхээр мэдлэгээ тэлэх, шинэ ертөнцийг нээх хүсэл тэмүүлэлтэй байна. Энэ үед таны амьдрал сонирхолтой тоглоомын нэг хэсэг болсон мэт санагдана. Харин долоо хоногийн дунд үе танд амжилтад хүрэхийн тулд төлөвлөгөөтэй байх ямар чухлыг ойлгуулна. Таны өмнө гэнэтхэн л олон сонголт гарч ирж, тэгвэл яах бол ингэвэл яах бол гэж тээнэгэлзэнэ. Олон зүйлд анхаарал сарнилгүйгээр аль болох нэг зүйлдээ төвлөр. Бусадтай харилцахдаа үг хэл, үйлдэлдээ анхаар. Ажил, хичээл, өдөр тутмын олон үүрэгт зэрэг анхаарсаар ядаргаа хуримтлагдаж магадгүй.
Энэ долоо хоногт яарч сандрахын оронд өөрийн жинхэнэ зорилго, хэрэгцээгээ ойлгоход анхаараарай. Заримдаа урагшлах хамгийн үр дүнтэй арга нь түр ухрах байдаг. Хэрвээ та ямар нэг асуудлыг хурдан шийдэж, өөрийгөө батлах гэж яарах юм бол хуумгай хөдлөх магадлалтай. Долоо хоногийн дунд үе илүү тайван өнгөрөх төлөвтэй байна. Тэмцэгч, хүчтэй байр суурьтай баймаар санагдах ч бусадтай илүү нээлттэй харилцаж, энэрэнгүй зөөлөн байгаарай. Санхүүгийн хувьд түр зуурын сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс зайлсхийж, мөнгөө юунд зарцуулж байгаагаа эргэн харах хэрэгтэй. Шинэ боломж, хамтын ажиллагаа эсвэл бусдын зөвлөгөөгөөр санхүүгийн байдлаа сайжруулах гарц гарч ирж магадгүй. Гэхдээ аливаа хөрөнгө оруулалт, томоохон шийдвэр гаргахын өмнө сайтар судалж, төлөвлөгөөтэй хандах хэрэгтэй. Энэ долоо хоногт сэтгэл санааны тайван байдал таны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлнэ. Хэт их санаа зовох, өөрийгөө бусдын хэрэгцээнд хэт зориулснаар ядрах магадлалтай.
Энэ долоо хоногт өөрийн эрхэмлэдэг зүйлсдээ илүү нээлттэй, уян хатан хандаарай. Та өөрчлөлт, өсөлтийн үеэ ид туулж яваа юм байна. Энэ үед өөрийн хил хязгаараа илүү тодорхой болгох шаардлагатай. Бусадтай хамтран ажиллахдаа ялгаатай үзэл бодлыг зөв хүлээж авах хэрэгтэй. Бүх зүйлийг төгс хийх шаардлагагүй, зөв чиглэлд явж байгаа эсэх нь илүү чухал. Өөрийгөө бусдад батлах гэсэн хүсэлдээ хэт автахын оронд яг одоо байгаа нөхцөл байдал, үүрэг хариуцлага, жинхэнэ хүсэл тэмүүлэлдээ нийцсэн зүйлд төвлөрөөрэй. Таны удаан хугацаанд зайлсхийж ирсэн зарим асуудал дахин сөхөгдөж болох ч тэдгээрээс зугталгүй харин ч нүүр тулан шийдвэрлээрэй. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, сэтгэлээ нээлттэй хуваалцах хүсэл нэмэгдэнэ. Гэр орны уур амьсгал тайван, дулаан байна. Амралтын өдрүүдээр шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга.
Энэ долоо хоногт яаран ганцаараа шийдвэр гаргалгүй түр азнаж, бусдын үгийг сонсоход анхаараарай. Та өөрийгөө илүү ихээр дайчилж, бүх зүйлийг ганцаараа хиймээр санагдаж магадгүй. Гэвч энэ долоо хоногт хамгийн зөв алхам бол бага зэрэг ухарч, нөхцөл байдлыг ажиглах явдал юм. Хүмүүст өөрийгөө харуулах боломж олго. Эс бөгөөс та буруу таамаг дэвшүүлж, амьдралд тань үнэхээр үнэ цэнийг бүтээх сайхан боломжийг алдаж болзошгүй. Таны хувьд энэ долоо хоногийн гол түлхүүр нь алхам алхмаар урагшлах явдал. Долоо хоногийн дунд үеэр хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх таатай нөхцөл бүрдэнэ. Музей, кино үзэх, амьд хөгжмийн тоглолт сонсох зэргээр сэтгэл санаагаа тайван байлгаарай. Хайр дурлалын харилцаанд тань дэвшил гарна. Зүрх сэтгэлээ илүү нээлттэй байлга. Санхүүгийн хувьд хурдан ашиг олохоос илүү тогтвортой өсөлт, урт хугацааны зорилгод анхаарах нь чухал. Тэвчээртэй, зохион байгуулалттай хандвал санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарч ирнэ.
Ямар нэг өөрчлөлт хийхээсээ өмнө дотоод хүнтэйгээ ажиллаж, жинхэнэ мэдрэмжээ сонсоорой. Гадаад ертөнцийн үйл явдлаас анхаарлаа бага зэрэг холдуулж, өөртөө төвлөр. Ингэснээр юуг өөрчлөх шаардлагатай, юуг байгаагаар нь үлдээх, юунаас бүр мөсөн татгалзах хэрэгтэйгээ илүү тодорхой харж чадна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бусдаас дэмжлэг хүсэхээс бүү санаа зов. Ердийн үеэсээ илүүтэйгээр бусадтай санаа бодлоо хуваалцмаар санагдана. Танд сөргөөр нөлөөлдөг харилцааг эдгээх, эсвэл ардаа үлдээнэ. Амьдралын хэв маяг, дадал зуршлаа сайжруулах алхам хийнэ. Хэрэв хийх зүйлс тань хэт их санагдаж байвал төлөвлөгөө гаргаж, яаралгүй алхам алхмаар урагшлаарай. Сандарч тэвдэхгүй хийвэл хэчнээн их зүйл амжуулж болохыг та өөрөө ч гайхна. Энэ долоо хоногт сэтгэл санааны тэнцвэрээ хадгалах нь чухал. Бусдын хэрэгцээ, асуудалд хэт анхаарч өөрийн мэдрэмж, хэрэгцээг үл тоомсорлохоос зайлсхий. Одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, юунд хөрөнгө оруулах, юуг хойшлуулахаа ялгаж салгах хэрэгтэй.
Энэ долоо хоногт яарвал даарна гэдэг үгийг санаж явахад гэмгүй. Янз бүрийн таагүй мэдрэмжээс зугтаж байгаа нь энэ гээд яаран шийдвэр гаргах хэрэггүй. Илүү их амжилт гаргаж, нэг шат ахимаар санагдсан ч үйл явдал таны хүссэн хурдаар урагшлахгүй байж болно. Гэхдээ аливааг хүчээр өөрчлөх гэж оролдохын оронд одоо байгаа нөхцөл байдалтайгаа тайван нүүр тулж, ойлгохыг хичээгээрэй. Гол нь өөрийгөө буруутгаж болохгүй. Гэр орон, хувийн орон зайгаа тухтай, эмх цэгцтэй байлгахын чухлыг ойлгож авна. Хийх ажил овоорсон, үүрэг хариуцлагад дарагдсан мэдрэмж төрсөн үед гэр орон тань л найдвартай, тухтай мэдрэмжийг өгнө. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа сэргэж, өөдрөг болно. Хайр дурлалын харилцаанд хамгийн сайхан зүйлс тохиолдоно. Хэдийгээр амаргүй санагдаж болох ч бусдыг ойлгох, өршөөлтэй хандах эсвэл удаан хадгалсан гомдлоо тавьж явуулахад бэлэн байгаарай.
Хүнд хэцүү сэтгэл хөдлөлүүдтэйгээ нүүр тулж, тэдгээрийг ойлгоход анхаарал хандуулаарай. Ийм мэдрэмжүүдтэй хамт байж сурах амаргүй ч гэлээ энэ долоо хоногт чухам үүнийг л хийх хэрэгтэй болох нь. Сэтгэл хөдлөл болгон таатай байх албагүй, тэр сэтгэл хөдлөлүүд танд ямар нэгэн сургамж өгч байгаад итгээрэй. Заримдаа та өөрийн мэдрэмжид бусдыг буруутгаж, хариултыг гаднаас хайдаг бололтой. Тиймээс өөрийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө ойлгоход цаг гаргаарай. Алс хэтийн юманд хэт төвлөрөлгүй одоогийн төлөвлөгөө, зорилтууддаа анхаар. Таны манлайлах чадварыг хэн нэгэн анзаарч, таны зөвлөгөөг хүсч магадгүй. Цаашид ямар хүмүүсийг амьдралдаа байлгахыг хүсч байгаагаа тодорхой ойлгож авна. Өнгөрсөн харилцаа, хайр дурлалын туршлагаа эргэн харж, нэгийг ойлгоно. Хэт их ачаалал авч, бүх зүйлийг ганцаараа даван туулах гэж оролдохоос зайлсхий. Зарим үед амрах, удаашрах, өөрийн мэдрэмжийг сонсох нь хамгийн зөв алхам байдаг.
Энэ долоо хоногт ачаалал бага авч, өөртөө цаг гаргахад анхаараарай. Гэвч аливааг яаран шийдэх гэж оролдох нь асуудлыг улам хүндрүүлнэ. Хэрэв айдас, түгшүүрээсээ зугтах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн шийдвэр гаргавал таныг анх түгшээж байсан нөхцөл байдлыг улам давтах магадлалтай. Амьдралын хэмнэл тань ерөнхийдөө тайван, хөнгөн байна. Ирэх өдрүүдэд эхлэх өөрчлөлтөд биеэ бэлдээд, амарч, тайвшраад авах хэрэгтэй. Адал явдалд дурлаж, шинэ сонин зүйлд дурлах эрч хүчээр дүүрэн байна. Цахимаар сонирхсон сургалтдаа хамрагдах, ном унших, эсвэл мартаж орхисон байсан хоббигоо дахин сэргээхэд тохиромжтой. Энэ долоо хоногт нөхөрлөлийн харилцаанд илүү тайван, ухаалаг хандах хэрэгтэй. Өөртөө болон найз нөхдөдөө чанартай цаг гаргахыг зөвлөе. Мөн өмнө нь холдсон найз, хуучин холбоогоо сэргээх хүсэл төрж магадгүй. Хосуудын хувьд бие биедээ хэт их шаардлага тавихын оронд тайван ярилцаж, харилцаандаа илүү уян хатан хандах хэрэгтэй.
Энэ долоо хоногт сэтгэл санааны сайн сайхан байдалдаа нэн тэргүүнд анхаараарай. Сүүлийн үед танд бүх зүйл хэт их ачаалалтай, давж гарахад хэцүү санагдаж байгаа бололтой. Энэ долоо хоногийн гол зорилго тань өөртөө тайван, бодитой хандах явдал юм. Амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатайг мэдрээд байгаа ч яг юу гэдгийг нь олохгүй эргэлзээ тээнэгэлзээнд ээрүүлнэ. Танд юу хамгийн чухал вэ гэдгийг ойлгохын тулд өөрийн мэдрэмж, сэтгэл санааны байдлаа нэн тэргүүнд тавь. Боломжит сонголтуудаа эргэцүүлж, хамгийн зөв замыг хайж ол. Хуучин эд зүйлсээ цэгцлэх, хэрэггүй харилцаануудаас зайгаа барих зэргээр илүүдэл ачаанаасаа сална. Энэ үед та өөрийн дотоод хүч чадлыг илүүтэй мэдэрч, улам өөртөө итгэлтэй болно. Санхүүгийн байдал сайжирна. Ирээдүйд тус нэмэр болох онцгой сайхан саналыг ажлын хамтрагчаасаа сонсож магадгүй.