Төв аймгийн Алтанбулаг сум, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт /2026.09.30/ 9:00 цаг орчимд баавгай үзэгдсэн дуудлага мэдээлэл малчин иргэнээс ирсэн байна.
Мэдээллийн мөрөөр байгаль хамгаалагчид ажиллаж байрлалыг тогтоон, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийг төлөөлөл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 23 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргажээ.
Баавгайг унтуулах буугаар нойрсуулсны дараа, нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоон, үс, шүлс, цус зэргээс 3 төрлийн сорьцын дээжийг судалгаа шинжилгээний зориулалтаар авав. Улмаар тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцагтай зөөвөрлөн Хан хэнтийн нурууны бүсэд байгальд нь тавих юм.