АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өчигдөр цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ тус намын Улс төрийн зөвлөл хуралдах талаар мэдээлсэн. Тус хурлаар Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх талаар Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт мэдээлсэн юм. Мөн түүнчлэн Засгийн газрын нэр бүхий зарим сайд нарт хариуцлага тооцуулах асуудлыг хөндөх аж.

Энэ дагуу өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдах товтой байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.