Өнөөдөр буюу аравдугаар сарын 5-нд Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдөр тохиож байна.
Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр тогтсон байна.
Багш нарын өдөр нь боловсролын салбарт ажиллаж буй үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, тэдэнд талархал илэрхийлэх өдөр юм.