ИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт “Онтрэ”-ийн лицензийг Оюутолгой руу шилжүүлэхээр Монголын татварын албаны дансанд төлбөр шилжүүлсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэсэн. Тодруулбал 2026 оны зургаадугаар сард 24.3 тэрбум төгрөгийн татварыг ТЕГ-ын дансанд шилжүүлсэн тухай мэдээлсэн юм.
Тэрбээр энэ асуудлаараа дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сангийн сайд З.Мэндсайханд хандсан байна.

