Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял шийтгүүлсэн Б.Махбал энэ оны есдүгээр сард ялаа биеэр бүрэн эдэлж, хорих ангиас суллагджээ.
Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 13-нд хугацаанаас өмнө магадлангаар суллагдсан ч прокурор эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан байна.
Харин энэ удаад түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялыг биеэр эдэлж дууссан гэж үзэн суллажээ.