Өнгөрсөн бямба гарагийн үүрээр “Дэнс.мн” сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор 48 цаг баривчилсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөө өглөө 05.00 цагт баривчилгааны хугацаа дууссан тул Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал дөнгөж сая болж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.