Хотын дарга Б.Пүрэвдагва: Нийслэлд баригдаж буй авто замуудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компани, албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Дэлхийн банкны санхүүжилт болон бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа “МСРС” ХХК-ийн гүйцэтгэж буй Сэлбэ гол дагуух 2,5 км авто зам, иргэд олон нийтээс байнга шүүмжлэл дагуулдаг Өнөр хорооллын арын зам, Яармагийн урд талын замууд нь хэт удаашралтай, хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа тул гүйцэтгэж буй команиудыг солих хүртэл арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс