“Онтрэ”-ийн лицензийг Оюутолгой руу шилжүүлэхээр Монголын татварын албаны дансанд 23.4 тэрбум төгрөгийг 2026 оны 6-р сард шилжүүлсэн тухай УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлж байсан. Улмаар дээрх гүйлгээний баримт ил болсон тухай бид өчигдөр мэдээлсэн.


Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Рио тинтогийн 3-р улирлын тайланд Онтрэгийн лицензийг шилжүүлэх асуудлаар ЗГ-тай хамтрах ажил 2026 оны 6-р сараас эхлээд явж байгаа гэсэн мэдээ гарсан. Анхаарах ёстой, ЗГ-аас мэдээлэл шаардана” гэжээ.
