Засгийн газрын хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:

  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах
  • УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийн санаачлан боловсруулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачлан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл
  • Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.