УИХ-ын дарга С.Бямбацогт Д.Амарбаясгалангийн хүнийг чөлөөлөхөөр улайрч УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр болжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв гарагийн 14.00 цагаас эхэлнэ. Пүрэв гарагийн хэлэлцэх асуудлуудын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг багтаажээ.

Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн ч УИХ-ын чуулганаар олонхын санал аваагүй тул санал унасан. Т.Жамбаажамц нь 2025 оны 1-р сард буюу Д.Амарбаясгаланг СПИКЕР байх үед томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалангийн хүн гэж ярьдаг.

УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын оронд өөрийн хүнийг томилохоор ийнхүү улайрч буй талаар Төрийн ордонд яригдаж буй.