Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ
- “Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц
- Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулсан дүн
- Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ
- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл
- Нээлттэй өгөгдлийн асуудал