Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аварга Г.Расселтай энэ сарын 8-нд тулалдана. Н.Төгсцогт өөрийн цахим хуудастаа “Бүх зүйл бэлэн. Гурван өдрийн дараа жингээ үзүүлэх үлдлээ’ хэмээн бичжээ.
Энэхүү халз тулааныг дэлхийн мэргэжлийн боксын спорт сонирхогчид нэлээд удаан хугацаанд тэсэн ядан хүлээсэн. АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор тэдний тулаан товлогдсон билээ.