Оросын цэргийн амиа хорлолт 1,000 давжээ

Дайны хор уршиг Оросын армийн цэргүүдийн ​​амь наснаас гадна сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой дарамт учруулж байгааг харуулсан шинэ баримтууд ил болжээ. Оросын төрийн статистикийн байгууллагын нууц мэдээлэлд хийсэн сэтгүүл зүйн шинжилгээгээр 2022 оноос хойш 1,000 гаруй цэргийн алба хаагч амиа хорлосон байж болзошгүй байна.

Их Британийн The Guardian сонин 2026 оны 11 сарын 23-нд нийтэлсэн эрэн сурвалжлах материалдаа ОХУ-ын Статистикийн газрын (Rosstat) 11 сая гаруй нас баралтын гэрчилгээ бүхий задруулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.
Тус сонины шинжилгээгээр 2022 онд Украйны эсрэг бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Оросын цэргийн алба хаагчдын 1,087 нь амиа хорлосон гэж бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна Украйн болон түүнтэй хил залгаа Оросын бүс нутгуудад галт зэвсгийн улмаас нас барсан ч үхлийн шалтгааныг тодорхойгүй гэж ангилсан 885 тохиолдол илэрчээ. Үүнийг ч бас амиа хорлолт гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.