Х.Нямбаатар Costco сүлжээ дэлгүүрт хүнсээ цуглуулж яваа гэрэл зураг цацагдлаа

Хотын дарга асан Х.Нямбаатар олон улсын Costco сүлжээ дэлгүүрт хүнсээ цуглуулж яваа гэрэл зураг Х хуудаснаа цацагдлаа. Нийслэл Засаг дарга асан Х.Нямбаатарыг Туулын хурдны зам болон нийслэлийн дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилттэй холбоотой албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Тэрбээр одоогоор Канад улсад амьдарч буй бөгөөд долоо хоногийн бямба гараг бүр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл хийж эхлэсэн. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг  ажлаа өгөхөөр ирнэ гэх мэдээллийг хийсэн боловч одоогоор хэзээ ирэхээ мэдэгдээгүй байна

Х.Нямбаатар зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Монголын нийгэм, улс төрд өөрийн дэглэмийг тогтоож “хаан” болсон, үндэслэлгүйгээр их хэмжээний хөрөнгөтэй болсон гэх мэт мэдэгдлийг удаа дараа хийсэн билээ. Түүний мэдэгдлийг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаас бууж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэнээс  хойш хоёр дахь долоо хоногтоо орж байна.