СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх баталгаагүй зар, мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна

Монгол Улсын иргэн ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр очоод дайны бүсэд дайчлагдан очсон асуудал гараад буй. ГХЯ-наас тухайн иргэнийг эх оронд яаралтай авчрахаар ажиллаж буй талаар мэдээлж байсан.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зар, мэдээлэлд итгэхгүй байж, амь нас болон эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлэхийг санууллаа.