БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллахаар эмч нарын баг бүрдүүлээд байсан Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өчигдөр /2020.2.5/ Эрүүл мэндийн яаманд коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа. Тус оношлуурыг БНХАУ-аас авчирсан бөгөөд хилээр нэвтрүүлэхэд нэлээд хоног алдсаны эцэст Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж.
Тэрбээр энэ үеэрээ “Коронавирусийн оношлуурыг маш богино хугацаанд Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв шаардлагатай бол үйлдвэрлэлийн аргазүй, технологийн тал дээр зөвлөж туслахад бэлэн гэдгээ илэрхийлье” гэсэн юм.