Цагаан сарын буузаа хийхээр гурил худалдаж автал, тухайн гурилаас нь хулганы баас гарсан талаар мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдав.
Уг мэдээллийг няцааж тогооч Г.Мөнгөндолгио өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрээр “Улаанбаатар гурил нь бидний хийж байгаа гоё талхны үндсэн орц юм.Цавуулаг нь 2 жилийн хугацаанд хийгдсэн судалгаагаар Монголд байгаа талхнаас хамгийн тохиромжтой нь байсан болохоор бид сонголтоо хийсэн.Жич:Тогооч хүний хувьд гурил зуурч нухаж байхад гадны биет байвал амархан мэдэгдэнэ” гэжээ.