Eрөнхий сайд асан М.Энхсайхан хоншоортой эр гэдгээ батлахаар сэтгэл шуударчээ. Тэрээр өнгөрсөн сард АТГ-т дуудагдаж, хэргийн яллагдагчаар татагдаж буйгаа өөрийн цахим хуудаснаа ил тод зарласан.
Тэгвэл түүний хэрэг прокурорт шилжсэн тухайгаа мөн л твиттерт жиргэсэн байна.
Тэрээр “Шинийн 8-ны шуурхай мэдээ: Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээн бичжээ.
М.Энхсайхантай хамт Төрд зүтгэж байсан нэр бүхий хүмүүс гадаад руу “зугтаж”, зарим нь харьд иргэншил хүсээд буй.
Харин М.Энхсайхан шүүх дээр үзэлцэхээ илэрхийлж, хоншоортой эр болохоо харуулахаар боллоо.