Ухань хот руу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдсэн нисэх бүрэлдэхүүний 15 хүн хүнийг өчигдөр /2020.03.03/ Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагнаж, урамшуулсан байна.
БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн титэм вирусын голомтод бүс болох Ухань хотод Монгол Улсын 32 иргэн тусгаарлагдаад байв. Эдгээр иргэнийг хоёрдугаар сарын 1-ний өглөө эх оронд нь авчран ХӨСҮТ-д тусгаарласан билээ.
- COVID-19 (Корона) вирусын халдварын голомт БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монгол иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн “МИАТ” ТӨХК-ийн Г.Баатарцогт даргаар ахлуулсан нисэх багийнхан юм.