Б.Бямбасайханыг жилийн өмнө Ганц худагт суусныг мартсан хүмүүс олон. Түүнийг монголын дэд бүтэц, эрчим хүчний салбарын тэргүүлэх менежерүүдийн нэг гэдэг.
Манайхан үе үе хүмүүсийг барьж хориод чухам салбартаа яаж тэргүүлснийг судалдаг юм шиг байгаа юм.
Ямар ч гэм бурууг гаргаж ирэхгүйгээр тавиад явуулсан юм чинь судалсан л гэсэн үг биздээ.
Б.Бямбасайхан одоо бол “НоваТерра” компаниа удирдан хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөөний зах зээлд амжилттай ажиллаж байна.
Монголын анхны салхин цахилгаан станц, Эрдэнэс Монгол төслүүд бол түүний насан туршийн нэрийн хуудас.