- ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өчигдөр цагдан хорьжээ.
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020.03.03-ны өдрийн 21.45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.03.04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ.
- Тэрээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул Цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.