“Банш” хочоороо олондоо алдаршсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр багийнхаа зургийг сошиалд байршуулжээ.
Тэрээр “Жүжигчин болоогүй бол бөх болох хэлбэр галбир байсан юм биш үү” хэмээн наргисан ишлэл оруулсан байна.
Жүжигчин Батаагийн хувьд урлагийнхаас илүү спортынхонтой их найзархаг байсан гэдэг.
Өдгөө 40 насны босгыг алхаж яваа түүний бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, гэнэн гэмээр томоогүй, дэггүй дүрд хувирдаг нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг.
“Банш” Батаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрсөн эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү гэсэн шүү.