“Намайг Амараа гэдэг” хэмээн олонд танигдсан жүжигчин Амараа буюу Б.Амарсайхан хүүхдүүдтэйгээ ярилцаж байхыг зөвлөв.
Тэрээр өөрийн цахим хуудастаа “Миний дунд охин. Энэ нөхөр: Та намайг эрхлүүлээл байхаас биш надтай бараг тоглохгүй юм гэнээ. Гэснээс хүүхэдтэй ярилцахдаа яг харааных нь түвшинд очиж яриаг нь анхааралтай сонсож ярилцах ёстой байдаг юм бна. Бид ч гэсэн хэн нэгэнтэй ярихын тулд үргэлж дээшээ өлийж, утсаа оролдох, зурагт үзэх завсраар нь санаа бодлоо хэлмэр болдог бол ямар байх вэ?!
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia -Хүүхдийн элч болсноос хойш хүүхдийн тухай огт анзаардаггүй байсан зүйлсээ мэдэж авч байна. Та нар бас хүүхэд, дүү нартайгаа хэрхэн ярилцаж байгаагаа нэг анзаараад үзээрэй” гэжээ.
Жүжигчин Б.Амарсайханы хувьд тун удахгүй тав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэлээ базааж буй “архаг аав”.