“HD Монгол” телевизийн захирал Ч.Номин номын дуу сонсож эхэлжээ.
Тэрээр Их Британы Кембриджийн их сургуулийн оюутан болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Сурахад хэзээ ч оройтдоггүй” хэмээн бичжээ.
Ч.Номингийн тухайд өмнө нь Их Британийн Ийст сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн байдаг.
Гацуурт ХХК болон Тэрэлж зочид буудлаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Монгол ТВ-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллах болсон юм. Богино хугацаанд Монголын телевизийн салбарт цахиур хагалж, шинэ өнгө төрх, өндөр стандартыг авчирсан түүнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас өнгөрсөн жил Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.