- Манай УИХ-д тал бүрийн шашин шүтлэгтэй гишүүд бий. Тэдний дийлэнх нь шарын шашинтай бол, цөөн хэсэг нь тэнгэр шүтлэг, христийн шашинтай.
Тэр бүү хэл, нөгөө алдарт вирусыг БНСУ-д тараасан гэгдэх христийн гаж урсгалыг шүтдэг эмэгтэй гишүүн УИХ-д суугаа гэвэл уншигч та итгэх үү.
Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх. Учир нь бүх шашны цаад үзэл сайн сайхан байдаг.
УИХ-ын гишүүдээс хаана ч шүтлэгээсээ цэрвэдэггүй, санаа зовдоггүй гишүүн бол О.Баасанхүү.
Түүний хувьд ирэх УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдож байсан ч одоо дахиж тус намаас нэр дэвшихгүй, харин ч “Би намаасаа гарах болно” гэж том дуугарах болсон.
Түүнийг АН-руу орох гэж байгаа, тэр бүү хэл АН-аас Дархан-Уул аймагт мандат авч нэр дэвшихээр “лобби” хийж эхэлсэн тухай учир мэдэх хүмүүс жиг хийх болжээ.
Магадгүй түүний туйлын хүсэл зөвхөн УИХ-ын гишүүний суудал ч байж мэдэх юм.
Танхимын гишүүд нь О.Баасанхүү гишүүнийг аливаа асуудлыг өөртөө ашигтай эргүүлж чаддаг нэгэн гэх юм билээ.